Орчны шинжилгээний мэдээ > Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн гадаргын болон хаягдал ус, агаарын чанарын 2022 оны 09 дүгээр сарын тойм
1.Гадаргын усны чанар
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны шинжилгээний лаборатори нь гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу 2022 оны 09 дүгээр сард Сэлэнгэ мөрөн, Орхон, Ерөө, Бугант, Хараа, Хүдэр, Буурь, Туул, Хиагт, голуудын хяналт-шинжилгээний цэгээс нийт 17 усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын 20 гаруй үзүүлэлтийг тодорхойллоо.
Сэлэнгэ мөрөн, Сэлэнгэ голын Сэлэнгэ-12 дугаар зөрлөг цэгээс 2 удаа, Зүүнбүрэн хяналт-шинжилгээний цэгээс 1 удаа усны сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 252.2-264.0 мг/л-т хэлбэлзэж, MNS4586:98 усны чанарын стандарт дахь хүлцэх агууламжаас (цаашид ХА гэх) давсан үзүүлэлт байхгүй байна.
Орхон гол, Орхон голын Шаамар, Сүхбаатар хяналт-шинжилгээний 2 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 175.2-255.6 мг/л-т хэлбэлзэж, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Ерөө гол, Ерөө голын Бугант, Ерөө, Дулаанхаан хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 74.2-80.9 мг/л хэлбэлзэж ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хараа гол, Хараа голын Мандал сумын гүүрний дээд ба доод, Баянгол хяналт-шинжилгээний 3 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 157.5-204.0 мг/л-т хэлбэлзэж ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Хүдэр гол, Хүдэр голын Хүдэр хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 110.7 мг/л, ХА-аас давсан үзүүлэлт байхгүй байна.
Бугант гол, Бугант голын Бугант хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 119.1 мг/л нитритийн азот /NО2/-ын агууламж 0.024 мгN/л буюу ХА-аас 1.20 дахин давсан байна.
Туул гол, Туул голын Орхонтуул хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт 206.6 мг/л давсан үзүүлэлт байхгүй байна.
Буур гол, Буур голын Сүхбаатар хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их 927.1 мг/л, нитритийн азот /NО2/-ын агууламж 0.022 мгN/л буюу ХА-аас 1.10 дахин, аммонийн азот /NH4/-ын агууламж 0.71 мгN/л буюу 1.42 дахин давсан байна.
Хиагт гол, Хиагт голын Алтанбулаг хяналт-шинжилгээний 1 цэгээс усны сорьц авч химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойллоо. Шинжилгээний дүнгээс үзэхэд голын усны эрдэсжилт их, 626.0 мг/л, усан дахь аммонийн азот /NH4/-ын агууламж 5.04 мгN/л буюу ХА-аас 10.08 дахин, нитритийн азотын /NО2/-ын агууламж 0.431 мгN/л буюу ХА-аас 21.55 дахин, эрдэс фосфор /Рэрд/-ын агууламж 3.384 мгР/л буюу ХА-аас 33.84 дахин давж маш их бохирдолтой байлаа.
Ус бохирдуулах бодисын агууламж
Хүснэгт 1
№ |
Усны харуулын нэр |
Бохирдуулах бодис, мг/л |
|||||
О2 |
БХХ5 |
ПИЧ |
NH4 |
NO2 |
P |
||
1 |
Сэлэнгэ - Зүүнбүрэн |
- |
- |
2.5 |
0.09 |
0.000 |
0.010 |
2 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 10 |
9.00 |
1.9 |
1.9 |
0.11 |
0.010 |
0.011 |
3 |
Сэлэнгэ – 12 р зөрлөг 20 |
8.44 |
2.7 |
2.4 |
0.08 |
0.001 |
0.009 |
4 |
Орхон – Шаамар |
9.03 |
2.4 |
2.7 |
0.07 |
0.003 |
0.008 |
5 |
Орхон – Сүхбаатар |
7.99 |
2.5 |
2.7 |
0.17 |
0.005 |
0.007 |
6 |
Орхон-Орхон |
- |
- |
7.7 |
0.16 |
0.014 |
0.060 |
7 |
Ерөө-Бугант |
- |
- |
4.1 |
0.16 |
0.002 |
0.035 |
8 |
Ерөө-Ерөө |
- |
- |
3.0 |
0.22 |
0.001 |
0.013 |
9 |
Ерөө-Дулаанхаан |
- |
- |
3.3 |
0.29 |
0.007 |
0.032 |
10 |
Хараа-Зүүнхараа /дээд/ |
- |
- |
3.3 |
0.12 |
0.019 |
0.038 |
11 |
Хараа-Зүүнхараа/доод/ |
- |
- |
2.8 |
0.16 |
0.008 |
0.011 |
12 |
Хараа-Баруунхараа |
- |
- |
2.5 |
0.17 |
0.005 |
0.019 |
13 |
Хүдэр-Хүдэр |
- |
- |
3.1 |
0.23 |
0.006 |
0.027 |
14 |
Бугант-Бугант |
- |
-- |
4.7 |
0.73 |
0.024 |
1.244 |
15 |
Буурь-Сүхбаатар |
9.32 |
6.1 |
2.8 |
0.71 |
0.022 |
0.046 |
16 |
Хиагт-Алтанбулаг |
8.73 |
2.7 |
8.1 |
5.04 |
0.431 |
3.384 |
17 |
Туул-Орхонтуул |
- |
- |
4.1 |
0.46 |
0.020 |
0.180 |
|
MNS 4586:98 |
|
3 |
10.0 |
0.5 |
0.02 |
0.1 |
Тайлбар: БХХ5-биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч, ПИЧ-Перманганатын исэлдэх чанар
2.Хаягдал бохир усны хяналт-шинжилгээ
2022 оны 09 дугаар сарын 10-нд, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын “Урсгал-Ус” ХХК-ны хаягдал ус цэвэрлэх байгууламж /цаашид ЦБ гэх/-ийн орох, гарах цэгээс авсан хаягдал бохир усны 2 сорьцонд хийсэн шинжилгээний дүнгээс үзэхэд ЦБ-аас гарч байгаа ус 39.57 %-ийн цэвэршүүлэлттэй байжээ.
2022 оны 09 дугаар сарын ЦБ-ын орж байгаа болон цэвэршүүлээд гарч байгаа хаягдал бохир усны сорьцонд хийсэн шинжилгээний дүнг MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ (цаашид ЗДХ гэх)-тэй харьцуулан 2 дугаар хүснэгтэд үзүүллээ.
2 дугаар хүснэгт
Цэвэрлэх байгууламж |
Цэг |
РН |
Ж/б |
өнгө |
БХХ5 |
ПИЧ |
XXX |
P |
NH4 |
NO2 |
NO3 |
Цэвэрлэгээний чанар % |
1 |
2 |
3 |
4 |
5 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
MNS 4943:2015 |
|
6-9 |
30 |
|
20 |
20 |
50 |
1.5 |
15 |
|
||
Сэлэнгэ,Сүхбаатар “Урсгал-Ус” ХХК-ны ЦБ |
Орох |
7.51 |
245.0 |
43.34 |
79.6 |
19.2 |
611.5 |
2.960 |
11.55 |
0.463 |
6.91 |
39.57 |
Гарч |
7.26 |
56.4 |
18.50 |
48.1 |
9.2 |
470.4 |
Тайлбар: Ж/Б-жинлэгдэх бодис, эрдэс фосфор /Рэрд/ MNS 4943:2015 “Хаягдал ус”-ны стандартад заагдсан хүрээлэн байгаа орчинд нийлүүлэх хаягдал усан дахь бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан үзүүлэлтүүдийг тодруулав.
Дүгнэлт: Сэлэнгэ мөрөн, Орхон, Хараа, Ерөө, Хүдэр, Туул голын ус цэвэр байна. Харин Буурь, Бугант гол бага бохирдолтой, Хиагт гол маш бохир байлаа.
Агаарын шинжилгээ: Сүхбаатар сумын агаарын чанарын 1-р харуулын 09-р сарын ажиглалтын дүнгээс үзэхэд агаар дахь хүхэрлэг хийн дундаж агууламж 0.003 мг/м3, хамгийн их нь 0.008 мг/м3, азотын давхар ислийн дундаж агууламж 0.018 мг/м3, хамгийн их нь 0.050 мг/м3, нийт тоос дундаж 0.037 мг/м3, хамгийн их нь 0.246 мг/м3, агаар болон хөрсөн дээрхи цацрагийн түвшин фон түвшнээс даваагүй байна.
Агаарын чанарын 2-р харуул болох Мандал сумын агаар дахь түгээмэл бохирдуулагч хий болох азотын давхар ислийн дундаж агууламж 0.020 мг/м3, хамгийн их агууламж 0.033 мг/м3, хүхэрлэг хийн дундаж агууламж 0.002 мг/м3, хамгийн их агууламж 0.005 мг/м3 байна.
Мэдээ бичсэн: БОШЛ-ын инженер М.Өнөржаргал